Уншиж байна.

Meta криптовалютын бизнесээс нэрээ татжээ

Meta криптовалютын бизнесээс нэрээ татжээ

Дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээний платформ болох Facebook-ийн толгой компани Meta хоёр жил гаруйн турш хөгжүүлж, сурталчилж ирсэн криптовалютын бизнесээ нэг тийш нь болгожээ.

Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 27-ны өдөр мэдээлснээр нэрээ өөрчлөөд удаагүй байгаа Мета компанийн зүгээс криптовалют хөгжүүлэх “Diem Association” төслөө татан буулгасан тухай мэдээллээ. Тус компани нь “Diem Association” төслийн хүрээнд хөгжүүлж байсан технологио блокчэйнтэй холбоотой үйлчилгээ үзүүлдэг Silvergate Capital компанид 200 сая доллароор худалджээ.

Silvergate Capital компани нь өнгөрсөн жил “Diem Association” төслийн хөгжүүлж буй криптовалютыг гаргахаар тохиролцоод байсан Калифорни мужид төвтэй санхүүгийн компани юм. Тухайн үед хяналтын байгууллагаас зөвшөөрөл аваагүй тул уг төлөвлөгөөг цуцалж байжээ.

Meta компанийн хувьд 2019 оноос криптовалютын бизнест хөл тавиад байсан билээ. Улмаар тус төслийнхөө хүрээнд доллар, евро зэрэг төрөл бүрийн валютаас бүрдсэн мөнгөн тэмдэгтүүдийг холбосон нэг криптовалют гаргахаар төлөвлөж байсан ч томоохон улс орнуудын засгийн газар болон санхүүгийн хяналтын байгууллагуудын эсэргүүцэлтэй тулгарсны улмаас төсөл амжилттай хэрэгжиж чадаагүй юм. Учир нь уг төслийг санхүүгийн системийн тогтвортой байдалд нөлөөлж, мөнгө угаах, террорист бүлэглэлүүдийг дэмжихэд ашиглаж болзошгүй гэсэн болгоомжлол үүссэн аж.

Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд болсон сонсголын үеэр криптовалют нь санхүүгийн бизнест хувьсгал хийж, санхүүгийн үйлчилгээнд гадуурхагдсан хүмүүст тус болох болно хэмээн мэдэгдсэн ч улс орнуудын зохицуулагчдын эсэргүүцэлтэй тулгарч, тэдний эсрэг байр суурийг өөрчилж чадаагүй юм.

Ингэснээр энэ төсөлд анх оролцож байсан Visa, Mastercard, PayPal гэх мэт төлбөриын компаниуд нэрээ татасны зэрэгцээ компанийн криптовалют хөгжүүлэлтийг хариуцан ажиллаж асан Дэвид Маркус мөн өнгөрсөн оны сүүлээр компаниа орхисон юм.

Эх сурвалж: Yonhap

Мэдээ мэдээлэл

Манай компанийн мэдээ мэдээлэл, үйлчилгээ, татварын шинэ хууль
болон санхүүгийн чиглэлийн зөвлөгөө мэдээлэл.

Chingun’s podcast EP65 Татвар бидний амьдралд яагаад хэрэгтэй вэ? сэдвээр В.Цэнд-Аюуш эгчтэй ярилцлаa.

Удирдахуйн ур чадварыг сайтар ойлгож, эзэмших нь хувь хүний карьерт эерэг нөлөөтэй. Хүн бүр л энэ ур чадварыг өөр өөрийн […]

Хүн тодорхой, хэмжигдэхүйц зорилготой байх нь карьераа ахиулж, амжилт гаргахад туслах чухал ач холбогдолтой. Яагаад гэвэл хүн тогтсон зорилготой байснаар […]

Сүүлийн үед албан байгууллагууд том ажлын өрөө түрээслэхээ больж байна. Үүний оронд жижиг өрөө түрээсэлж, хэд хэдэн ажилтан нэг том […]

Удирдахуйн ур чадварыг сайтар ойлгож, эзэмших нь хувь хүний карьерт эерэг нөлөөтэй. Хүн бүр л энэ ур чадварыг өөр өөрийн […]

Дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээний платформ болох Facebook-ийн толгой компани Meta хоёр жил гаруйн турш хөгжүүлж, сурталчилж ирсэн криптовалютын бизнесээ […]