Уншиж байна.

Карьераа ахиулахын тулд зорилгоо тодорхойлох нь

Карьераа ахиулахын тулд зорилгоо тодорхойлох нь

Хүн тодорхой, хэмжигдэхүйц зорилготой байх нь карьераа ахиулж, амжилт гаргахад туслах чухал ач холбогдолтой. Яагаад гэвэл хүн тогтсон зорилготой байснаар түүндээ хүрэхийн тулд юуг хэрхэн хийх арга замаа ерөнхий байдлаар олж авдаг байна.

Тэгвэл зорилго гэж юу болох тухайд авч үзвэл…

Зорилго нь ерөнхийдөө хоёр төрөл байна: богино хугацааны зорилго болон урт хугацааны зорилго.

Богино хугацааны зорилго гэж юу вэ?

Богино хугацааны зорилго бол хэтийн зорилгодоо хүрэхэд тань туслах шатны гишгүүр гэсэн үг. Энэ төрлийн зорилгыг илүү яаралтай биелүүлэх шаардлагатай бөгөөд хамгийн уртдаа хоёр жилийг зарцуулах хэрэгтэй. Түүнээс урт болбол таны зорилго урт хугацааны зорилго болно.

Богино хугацааны зорилгод жижиг ажлуудыг хийж гүйцэтгэх, жижиг төсөл дээр ажиллах, туршлага олж авах, сургалтад суух зэрэг багтана. Улмаар энэ төрлийн зорилгыг биелүүлэх нь таны хэтийн зорилгын биелэлтэд нөлөөлөх юм.

Урт хугацааны зорилго гэж юу вэ?

Урт хугацааны зорилго гэдэг илүү урт хугацааны дадлага, туршлага, ур чадвар хийгээд хадгаламжийн хүрээнд биеллээ олдог. Энэ нь нэг бүхэл зорилго байхаас илүүтэй хэд хэдэн төрөлд багтдаг. Жишээ нь, одоогоос хэдэн жилийн дараа би карьерын хувьд ийм амжилт гаргасан байх болно, боловсролын хувьд тийм түвшинд байх болно, хувьдаа ийм, ийм өмчтэй байх болно гэх мэт.

Хувийн зорилгоо тодорхойлох нь

Өөрийн хувийн амьдралд зорилго тодорхойлох нь хувь хүн амжилттай байх эхлэл. Энэ төрлийн зорилгыг та хобби, эрүүл мэнд, боловсрол гэх мэт төрлүүдэд тус тусад нь тодорхойлж ч болно. Ажил хөдөлмөрийн хажуугаар хувийн амьдралдаа анхаарах нь ажил амьдралыг тэнцвэртэй байлгах, цаашлаад хувь хүний сэтгэл ханамжтай байдлыг хангах юм.

Мэргэжлийн зорилгоо тодорхойлох нь

Өөрийн карьер, мэргэжлийн ур чадварын хүрээнд зорилгоо тодорхойлох нь ажил, албан тушаалын хувьд ахиц гаргахад чухал ач холбогдолтой. Үүнд, албан тушаал ахих, томоохон төсөл дээр ажиллах, цогц асуудлыг шийдвэрлэх, карьер, ажлын салбараа сэлгэх зэрэг багтана.

Мэдээ мэдээлэл

Манай компанийн мэдээ мэдээлэл, үйлчилгээ, татварын шинэ хууль
болон санхүүгийн чиглэлийн зөвлөгөө мэдээлэл.

Chingun’s podcast EP65 Татвар бидний амьдралд яагаад хэрэгтэй вэ? сэдвээр В.Цэнд-Аюуш эгчтэй ярилцлаa.

Удирдахуйн ур чадварыг сайтар ойлгож, эзэмших нь хувь хүний карьерт эерэг нөлөөтэй. Хүн бүр л энэ ур чадварыг өөр өөрийн […]

Хүн тодорхой, хэмжигдэхүйц зорилготой байх нь карьераа ахиулж, амжилт гаргахад туслах чухал ач холбогдолтой. Яагаад гэвэл хүн тогтсон зорилготой байснаар […]

Сүүлийн үед албан байгууллагууд том ажлын өрөө түрээслэхээ больж байна. Үүний оронд жижиг өрөө түрээсэлж, хэд хэдэн ажилтан нэг том […]

Удирдахуйн ур чадварыг сайтар ойлгож, эзэмших нь хувь хүний карьерт эерэг нөлөөтэй. Хүн бүр л энэ ур чадварыг өөр өөрийн […]

Дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээний платформ болох Facebook-ийн толгой компани Meta хоёр жил гаруйн турш хөгжүүлж, сурталчилж ирсэн криптовалютын бизнесээ […]